Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнгөрсөн 7 хоногт хугацааны эх болон сүүлчээр ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтэрлээ

2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 11 дүгээр сарын 2-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 30-нд Увс, Завхан, Хөвсгөл, Булганы зарим газар, Төв, Сэлэнгийн ихэнх нутгаар, 31-нд Завхан, Төв, Сэлэнгийн зарим газар, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, 11 дүгээр сарын 1-нд Завханы хойд, Дорнодын зүүн хэсгээр 0.0-4.0 мм цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Дарханы Шаазгайт, Дорнодын Хэрлэнд 4.0 мм, Сэлэнгийн Зүүнхараа, Бугант, Дорнодын Баян-Уул, Увсын Малчин, Цагаанхайрхан, Төв аймгийн Борнуурт 3.0 мм, бусад нутгаар 0.0-2.0 мм орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгийн баруун, Увс, Хэнтийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын зарим газраар 1-5 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Увсын Баруунтуруун 5.0 см, Баян-Өлгийн Даян, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Дарханы Шаазгайтад 4.0 см, бусад нутгаар 1.0-3.0 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үед ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус,  бусад нутгаар +8...+13 градус байв.        

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эх болон сүүлчээр ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -20...-25 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар 10...-15 градус хоносон байна.

Cалхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-21 метр, зарим үед секундэд 23-25 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 26-нд 0.3 мм, 30-нд 1.0 мм, 31-нд 0.8 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эх болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-20 градус, бусад хэсгээр -8...-13 градус, өдөртөө 0...-4 градус, хугацааны дунд үеэр дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-13 градус, бусад хэсгээр -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/23

23 цаг

-14 6
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/23

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store